2012-05-08
Төрийн дуулал

Монгол улсын төрийн дуулал

Монгол Улсын Төрийн Дуулал нь Монгол Улсынтөрийн дуулал юм.
Аяыг
Билэгийн Дамдинсүрэн (1919 - 1991) Лувсанжамбын Мөрдорж (1919 - 1996) нар,
Үгийг
Цэндийн Дамдинсүрэн (1908 - 1988) зохиожээ.

20-р зууны явцад Монгол улс нь хэд хэдэн төрийн дуулалтай байсан юм.
Эхнийх нь
1924-1950 он хүртэл,
хоёрдох нь
1950-1962 он хүртэл,
гуравдахь нь
1961 - 1991 он хүртэл хэрэглэгдэж байв.
1991
оноос хойш 1950 оны төрийн дууллын ихэнх хэсгийг ашиглаж байгаа боловч 2 дахь бадгийг  устгасан байна.

2006 оны 7 сарын 11-ээс Их Монгол Улс Байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их ХуралЧингис хааныг магтсан болгож шинэчлэжээ.

Одоогийн төрийн дуулал

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax