2012-05-08
хэрэглэгдэхүүн

Төгөлдөр хуур хөгжмийн тухай

Төгөлдөр хуур хөгжмийн нэрний хувьд  фортепиано гэх ба форте буюу чанга пиано буюу аяархан гэсэн 2 үгнээс бүтдэг байна. Уг хөгжимөөр бүх төрлийн ая, аязыг тоглох боломжтой тул төгс хөгжимийн зэмсэг Төгөлдөр хуур хэж нэрлэжээ..Төгөлдөр хуурыг 2 ангилах бөгөөд Рояль буюу Франц гаралтай хааныПианино буюу Итали гаралтай жижиг гэж ангилна. Рояль төгөлдөр хуур нь 88, Пианино нь 85 даруултай байдаг ажээ.

Рояль  

Пианино

Даралтууд

Даруул буюу клавикууд  нь цагаан хар 2 янз байдаг. Нэг октавт 7 цагаан 5 хар нийт 12 даруул бна.Төгөлдөр хуур нь субконтр, контр, их октав, 1,2,3,4,5-р октав гэж байна.

 Түлхүүр

До Ре Ми Фа Соль Ля Си хэмээх 7 нот нь 5 шугаман дээр байрлана. 2-р шугаман дээр Соль нот байрлана. Соль түлхүүр нь 2-р шугаман дээр байрладаг учир Соль гэж нэрлэжээ.Доорх зурагны дээд талынх нь соль түлхүүр харин доод талынх нь фа түлхүүр юм. Фа түлхүүр нь мөн л фа нот байрладаг 4-р шугаман дээр байрладаг тул фа түлхүүр гэж нэрлэжээ.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax